Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Сумын ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдаан хуралдлаа

2019-05-20 12:25
Сумын ИТХ-ын ээлжит 8-р хуралдаан 2019.05.09-ны өдөр 73.3 %-ийн ирцтэй хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Үүнд: 
1. Сумын 2018 оны төсвийн зарлагын гүйцэтгэл батлах тухай.
2.ОНХС-ийн хөрөнгөөр 2019 онд хийж хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээнд өөрчлөлт оруулах 
3. Сумын бэлчээрийн менежмент \2019-2022\ -ийн төлөвлөгөө батлах тухай 
4.Сумын 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай 
Бэлчээр ашиглалтыг сайжруулах дунд хугацааны бодлогын баримт бичгийг  хурлын 8\3 тоот тогтоолоор баталж, бэлчээрийн гарц, иргэдийн санал хүсэлтийг харгалзан тухайн жилийн бэлчээрийг малын хөлөөс чөлөөлөх, мал оруулах хугацааг тогтоож, жил бүр бэлчээр ашиглах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг үүргийг сумын Засаг даргад өглөө. 
  

2019-05-20 12:25

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 32
  • НИЙТ:
  • 12 849
Сумдууд