Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хүүхдийн чуулган боллоо

2019-11-13 11:04
Сумын  эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу                               "БИД ОРОЛЦЪЁ- ХӨГЖЬЕ" уриан дор Хүүхдийн чуулганыг 2019 .11.12-ны өдөр зохион байгууллаа. Чуулганд 100 гаруй хүүхдийн төлөөлөл оролцож,  Хурлын  дарга болон Засаг дарга нээж үг хэллээ.  Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга буюу сумын Засаг дарга , сургуулийн захирал нар илтгэл тавилаа. Гэр бүлийн орчинд хүүхэд хамгаалал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,Хүүхдийн хөгжил ба эрүүл мэндийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж, хүүхдийн дуу хоолойг сонсож ажиллалаа. Хүүхдэд тулгамдаж буй асуудлын талаар санал асуулга авч цаашид хийж хэрэгжүүлэх ажилдаа тусган ажиллахаар боллоо.

2019-11-13 11:04

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 16
  • НИЙТ:
  • 12 833
Сумдууд