Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Баруун бүсийн сумдын хурдан морины уралдаан боллоо

2017-05-08

Увс аймгийн баруун бүсийн сумдын хурдан морины уралдааныг 2017.05.05-ны өдөр Завхан сумын ЗДТГ болон тус сумын "Говийн ажнай" морин спорт уяачдын холбоо хамтран зохион байгууллаа. Баяр наадамд аймгийн морин спорт уяачдын холбоо, аймгийн нутгийн зөвлөл, баруун бүсийн сумдын удирдлагууд хүрэлцэн ирсэн.Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн уяачид ирж, морьдоо уралдуулсан.Уралдаанд 6 насны 200 гаруй хурдан морь уралдаж, айрагдсан 30 морийг 30 адуугаар болон нас насны түрүү морьдыг мөнгөн шагналаар  шагнасан.Уралдааны бай шагналыг Завхан сумын нийт уяачид, нутгийн адуунд хайртай ард түмний сэтгэл шингэсэн хандивын хөрөнгөөр шагнаж урамшуулсан. Манай сум дээр үеэс хурдан удмын адуу сайтай сумын нэг билээ.Тус сум 2005 онд "Говийн ажнай" МСУХ-г байгуулж, тэргүүнээр нь Н.Чулуунбаатар ажилладаг.   2006 онд  баг бүр уяачдынхаа санаачлагаар уяачдын гал байгуулан адуун сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулан ажиллаж байна. Үүнд: Айраг нуур баг- Жигүүр хүрэн гал,  Хармагт баг- Удамт хурд гал, Хяргас нуур баг- Гилбэн хурд гал, Шар булаг баг- Унаган хурд гал 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%