Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УВС ТЭМЭЭНИЙ БАЯР-2018

2018-02-27

Увс аймгийн ИТХ,ЗДТГ, Завхан сумын ИТХ, ЗДТГ, аймгийн БОАЖГ,Биеийн тамир спортын газар, Ойрад ХДТеатр, Сайхан халиун -ХХК хамтран УВС ТЭМЭЭНИЙ БАЯР-2018  арга хэмжээг  Завхан сумын төвд 02 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Тэмээний баярыг нээж Завхан сумын Засаг дарга Б.Пүрэвгончиг, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Завхан сумын Улаанбаатар хот дах нутгийн зөвлөлийн дарга Сайхан халиун ХХК-ны захирал С.Хийморьсан, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат, Япон Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд ноён Масато Такаока нар үг хэллээ. Тэмээний баяраар олон арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тэмээтэй жагсаалд 150 гаруй хүн оролцлоо. Бас нэг гол арга хэмжээ нь тэмээний уралдаан байлаа. Энэ жилийн тэмээний уралдаанд 70 гаруй тэмээ уралдсанаас: Завхан сумын Шар булаг багийн малчин А.Баянмөнхийн хар ат түрүүлж,  Айраг нуур багийн МУ-ын аварга малчин Д.Дамдинсүрэнгийн хөх ат аман хүзүүдсэн. Завхан аймгийн Ургамал сумын М.Мөнхболдын шар ат айргийн 3-т хурдаллаа. Ганган тэмээтэй хос, Шилмэл буур, ингэ шалгаруулах, тэмээтэй буухиа, буйл зорох, бурантаг томох тэмцээнүүд боллоо.Тэмээний баярт хүрэлцэн ирсэн наадамчдын дунд элсний сумо, олс таталтын тэмцээн зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%