Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын ээлжит зургадугаар хуралдаан боллоо

2018-10-30

Сумын ИТХ-ын ээлжит 6-р хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 25-ны  өдөр 53.3%-ийн ирцтэй хуралдсан. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцсэн. Үүнд:
1.Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад үнэлгээ өгөх тухай 
2.Сумын 2017 оны Төсвийн зарлагын гүйцэтгэл хэлэлцэн батлах тухай 
3.ОНХС-ийн хөрөнгөөр 2018 онд хийж гүйцэтгэх зарим арга хэмжээний төсөл, хөтөлбөрийн нэршил, дүнг өөрчлөх тухай
4.Сумын 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны ГЗБ-ын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлах тухай 
5.Сумын 2017 оны  төсвийн зарлагын хэмнэлт, давсан орлогыг хуваарилан батлах тухай 
6. Тогтоол хүчингүй болгох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн явцын биелэлтийг 64.8% буюу тодорхой үр дүнд хүрсэн гэж үнэлээд, цаашид үр дүнгээ нэмэгдүүлэн  ажиллахыг үүрэг болголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%