Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Тэмээ- мөс- загасчлал 2019 баяр

2019-03-12

Увс аймгийн Завхан  сум 2019 онд 3 дах "Түмэн тэмээ"-ний баяр хийх гэж байгаагаа угтаж  "Тэмээ -мөс - загасчлал 2019 " - баярыг 3 дугаар сарын 9.10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд ОХУ-аас 20 гаруй жуулчин, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг даргын орлогч болон аймгийн агентлаг хэлтэсийнхэн, Сайхан халиун ХХК,  нутгийн иргэд  болон зэргэлдээх аймаг, сумынхан  өргөн бүрэлдэхүүнтэй ирж оролцсон.   2000 гаруй  хүн оролцсон өргөн дэлгэр, сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.Тэмээний аж ахуй болон Хяргас нуур, Айраг нуурыг түшиглэсэн  аялал жуулчлал \  өвөл\-ыг  баруун бүс нутагт хөгжүүлэх зорилготой олон төрлийн арга хэмжээг 2 өдөр  зохион байгууллаа. Тэмээ уралдах, Шилмэл буур, ингэ шалгаруулах, Тэмээтэй буухиа,  Ганган тэмээтэй сайхан хос шалгаруулах, Ачаа ачиж, буулгах зэрэг тэмээний ахуй соёлыг харуулсан уралдаан тэмцээнээс гадна загас барих, мөсний сумо  зэрэг олон төрлийн уралдаан тэмцээн явуулсан. .Тэмээн чаргатай нууран дээгүүр аяласан нь онцлог байлаа.  Сумын иргэд ирсэн зочид гийчдэд  ингэний айраг, сульхиртай ногоон цай, загасны махаар олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн хийж , үйлчилгээ үзүүлж, ашиг орлогоо  нэмэгдүүлсэн. Баярт оролцсон бүх хүмүүстээ баярлалаа.  Эв нэгдэл, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.        

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%