Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаан хуралдав

2019-12-19

Сумын ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаан 12 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд  77.3%-ийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэсэн. Үүнд:
1. Сумын ИТХ-ын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнг ХАНГАЛТТАЙ гэж үнэлсэн.
2. Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг 81.3% буюу тодорхой үр дүнд хүрсэн гэж үзсэн.
3.Сумын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 92.1% буюу үр дүнтэй хэрэгжсэн гэж дүгнэсэн.  Сумын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд    25 зорилтот арга хэмжээг  дэвшүүлэн баталлаа.
4. Сумын 2020 оны төсвийг 2 тэрбум 287 сая 768 мянган төгрөгөөр баталсан. Сум 2020 оны орон нутгийн хөгжлийн сангийн 149сая 746.1 мянган төгрөгийн хөрөнгөөр 9 төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг 100 сая 704 мянган төгрөгөөр тус тус баталсан.
5.Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг 77.2% буюу хэрэгжих шатанд тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч тодорхой асуудлыг шийдвэрлэсэн гэж дүгнэсэн. Сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа.
6."Түмэн тэмээний баяр"-ын хандивын зарцуулалтын талаар мэдээлэл сонссон.
7. Сургуулийн 80-н жилийн ойн баярын бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийг Засаг даргаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%