2024.09.25-ны өдөр Сумын ахмадын хороо ЗДТГ, ИТХ, Төрийн үйлчилгээний байгууллагуудтай хамтран Ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. ИТХ-аас "Ардын дууг хэн сайн дуулах вэ" "Бүжгийн тэмцээн"-ийг тус тус зохион байгуулсан. Эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн төлөө идэр залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан ахмад настан, азай буурлууд та бүхэндээ эрүүл энх, аз жаргалтай, урт удаан наслахын ерөөлийг дэвшүүлье.