Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Гэр бүлийн өдөр

2025-05-16

"ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд:
1. Гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, гэр бүлийн үнэ цэн, Хүүхэд, гэр бүлийн талаар суманд хийгдсэн ажлын товч мэдээлэл, Гэрлэлт ба гэр бүл түүнийг хэрхэн улсын бүртгэлд бүртгүүлэх, татварын хууль тогтоомжийн талаар товч мэдээлэл хийв.
2. Өрхийн үйлдвэрлэлийг таниулах, сурталчлах, туршлага судлах зорилгоор өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг гэр бүлүүдийн үйлдвэрлэлээр үзэсгэлэн худалдааг зохион байгуулав.
3. Гэр бүлийн эерэг харилцаа болон ханиа эрхэмлэн дээдлэх, хосын дурсамж бүтээх, сайн туршлага солилцох, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор "ХАНЬТАЙГАА ХАМТДАА" хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцсон гэр бүлүүдээ шагнаж урамшуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7072
5525 / 78%
954 / 13%
282 / 4%
311 / 4%