Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

2025-09-10

Өнөөдөр "УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР" тохиож байна.
🖋Сумын ИТХ-аас тус сумын ЕБС-ийн 9 дүгээр ангийн 40-өөд сурагчдад хэлмэгдүүлэлтийн шалтгаан, хор уршиг, манай сумаас хэлмэгдүүлэлтэд өртөж, цагаатгагдсан 23 иргэний талаар мэдээлэл сургалт хийж, тэдэнд зориулж босгосон сумын Хөшөө, өндөрлөгийг танилцуулан, өндөрлөгөө хайрлан хамгаалж, хоггүй цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэх, бусдадаа мэдээлэл түгээж, зөв үлгэр дуурайлал үзүүлж байхыг уриалан орчин тойрныг цэвэрлүүлж ажиллалаа.
🖋Хамтран ажилласан түүхийн багш Б.Цэцэгмаа, сурагчид, сургуулийн хамт олондоо талархал илэрхийлье.
🖋Энэ өдөр хэлмэгдэгсдийн үр удам, төрөл төрөгсдөд сумын ИТХ-ын нэрийн өмнөөс гүн хүндэтгэл илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 8018
6409 / 80%
1005 / 13%
286 / 4%
318 / 4%