Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БИНХ

2025-09-18

Хармагт, Шар булаг багуудын Иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 9 сарын 17,18-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Хөдөөгийн 3 багийн хуралд Увс аймгийн ЗДТГ-аас ажлын хэсэг ирж оролцон, өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулсан нь онцлог байлаа.
📌Аймгийн ЗД-ын аялал жуулчлалын зөвлөх Ц.Анхбаяр: Аймгийн Засаг даргын үйл ажиллагаа хүнрүүгээ чиглэж, эрүүл мэнд, боловсролын салбарыг түлхүү анхаарч байгаа талаар мэдээлэл
📌Аймгийн Статистикийн хэлтэсийн дарга Ц.Цэцэгмаа : Аймгийн бодлогыг увс аймгийн 93 суманд хүргэх зорилготой явж байна. сумын хүн амын тоо харьцангуй цөөн, шилжилт хөдөлгөөн их байна. Улаангом политехник коллеж 2+2 хөтөлбөртэй болсон. Увс аймгийн хүн амын дундаж наслалт 71 байна гэсэн салбар салбарын онцлох тоон мэдээлэл
📌Аймгийн ХАА-н газрын мэргэжилтэн Мөнхбаяр : Бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн, Завхан сум зудын эрсдэлийн үнэлгээгээр /7/ өндөр гарсан. Малаа зах зээлийн эргэлтэд оруулах, хадлан өвс, хашаа хороогоо бэлтгэх, төрийн бодлого эрчимжсэн МАА-г хөгжүүлэхэд чиглэж байна, Улс, аймгийн аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт орж байгаа талаар тус тус мэдээлэл өглөө.
📌Сумын ИТХ-ын дарга С.Бумбаяр - Сум орон нутгийн цаг үеийн мэдээлэл
📌Сумын Засаг дарга М.Цовоохүү 100 жилийн ойн зохион байгуулалт, хандив, санхүүгийн тайлан мэдээлэл
📌Сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд өөр өөрийн чиглэлийн мэдээлэл
📌Сумын Эрүүл мэндийн төвөөс иргэдэд эрүүл мэндийн цогц үйлчилгээ/ЭХО, үзлэг, шинжилгээ/
📌Сумын Соёлын төвөөс иргэдэд урлаг, уран сайханаар үйлчилж, Аймаг, сумын 100 жилийн ойн медалиар малчдыг шагнаж урамшуулан хүндэтгэл үзүүлэх зэрэг олон талт арга хэмжээг зохион байгууллаа.
📌Хуралдаандаа хүрэлцэн ирсэн малчид, иргэддээ талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9029
7396 / 82%
1015 / 11%
293 / 3%
325 / 4%