
Сумын ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан боллоо.

Хурлаар сумын ИТХ-ын ээлжит зургаадугаар хуралдааныг 2025 оны 9 сарын 26-нд хуралдуулахаар товлолоо.

Зөвлөлийн хуралд Сумын Засаг даргаас ИТХ-ын зургаадугаар хуралдаанаар 5 асуудал хэлэлцүүлэхээр санал оруулж ирсэнийг дэмжиж, хэлэлцэх асуудлын дараалал тогтоолоо.
Үүнд :

1.Сумын МАА-н салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулах, ажлын төлөвлөгөө батлах тухай

2.Сумын 2025 оны төсвийг тодотгон батлах тухай

3.Сумын 100 жилийн ойн баяр наадмын зохион байгуулалт, санхүүгийн тайлан мэдээллийг хэлэлцэх тухай

4.2025 оны 11 сарын 28-нд "Тэмээний баяр" зохион байгуулах ажлын хэсэг томилох, ажлын төлөвлөгөө хэлэлцэн батлах тухай

5.Тогтоол хүчингүй болгох тухай

