Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан

2025-12-08

Сумын ИТХ-ын Зөвлөл хуралдаж ИТХ-ын ээлжит долоодугаар хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагт хуралдуулахаар тов тогтоолоо.
🔰Хуралдаанаар :
1.Сумын Засаг даргын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлт хэлэлцэн батлах тухай
2.Сумын 2026 оны төсөв хэлэлцэн батлах тухай
3.Сумын Засаг даргын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах тухай
4."Завхан сумыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэг томилох тухай
5.Төсөвт байгууллагуудын хөрөнгө хэлэлцэн шийдвэрлэх тухай
6.Үүрэг даалгаврын биелэлт
7.2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл, 2026 оны төлөвлөгөө хэлэлцэн батлах тухай
8.ИТХ-ын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, 2026 оны төлөвлөгөө хэлэлцэн батлах тухай
9.Бусад асуудал гэсэн асуудлуудыг хэлэлцэх юм.
🔰Хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн хяналт шалгалтын ажлын хэсгүүд 12 сарын 11-нд төсөвт байгууллагуудын өмч хөрөнгө, 2025 онд аймаг, сумын болон ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцаж, хяналт шалгалт хийнэ.
🔰Хороодын хуралдааныг 12 сарын 16-нд зохион байгуулахаар тус тус шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9566
7876 / 82%
1046 / 11%
307 / 3%
337 / 4%