Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын 7-р хуралдаан

2025-12-19

Сумын ИТХ-ын долоодугаар хуралдаан 2025 оны 12 сарын 18, 19-ны өдрүүдэд 85.7 хувийн ирцтэй хуралдаж хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд батлагдсан 9 асуудлыг амжилттай хэлэлцэж өндөрлөлөө.
✅Үүнд :
✅Сумын Засаг даргын 2025 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийг 85.3 хувийн биелэлттэй, "Үр дүнтэй" хэрэгжсэн гэж дүгнэлээ.
✅Ирэх 2026 оны "Хөгжлийн жилийн төлөвлөгөө"-нд 3 бүлгийн 70 нэр төрлийн ажил үйлчилгээг тусгаж баталсанаас хамгийн томоохон ажил нь "Завхан сумыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл", бодлогын баримт бичиг боловсруулан батлахаар шийдвэрлэлээ.
✅2026 оны төсвийг 2,205,0 сая төгрөгөөр баталлаа.
✅Ирэх онд ОНХС-ийн хөрөнгөөр Хяргаснуур багийн төвийг шинээр барих, Хармагт багийн төвд тохижилт, Айрагнуур багийн угаалгын ванн засварлах, Баянхошуунд хашаа /данх/ барих, Эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж, Сургуулийн техник хэрэгсэл, Цэцэрлэгийн гадна тохижилт, Соёлын төвд техник хэрэгсэл бусад хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр боллоо.
✅Мөн ИТХ, ЗДТГ-ын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, цаашдаа улс, аймаг, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа ажлуудыг чанартай хийлгэн хүлээж авах, хяналтыг сайжруулах, хөрөнгийн ашиглалт хамгаалалтыг сайжруулж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хууль, журам дүрмийг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
 
2025.12.20

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10116
8388 / 83%
1067 / 11%
317 / 3%
344 / 3%