Сумын ИТХ-ын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар "Завхан сумыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан.
Бодлогын баримт бичиг боловсруулах үндэслэл, шаардлага, холбогдох эрхзүйн баримт бичгүүдийн танилцуулга хийгдэж, салбар, дэд ажлын хэсгүүдэд үүрэг чиглэл өглөө.








