🖌Нэг: Сумын ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн наймдугаар хуралдаан 2026 оны 03 дугаар сарын 13-нд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хурлаар :
1. Сумын ИТХ-ын 2025-2028 оны Стратеги төлөвлөгөө баталлаа.
2.Завхан сумыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл бодлогын баримт бичиг боловсруулах ажлын явц танилцууллаа.
3.Сумын ИТХ-ын 4 дүгээр тойргийн нөхөн сонгуулийн холбогдох тогтоолууд батлагдлаа. Сонгууль 2026 оны 06 дугаар сарын 21-нд явагдана.
4.Бүх нийтийн соёл боловсролыг дэмжих дэд хөтөлбөр /2025-2028/ батлагдлаа.
5. Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр /2026-2030/ мөн батлагдсан.
6.Сумын Сургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төвийн хөрөнгийн асуудлыг хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
7. Аймгийн начин Б.Пүрэвгончигийн алдар тэмдэглэх баярыг сумын Үндэсний их баяр наадамтай хамтатган тэмдэглэхийг дэмжлээ.
8. Сумын ИТХ-ын даргаар Ч.Дамбаа томилогдож ажиллахаар боллоо.
🖌Хоёр: Сумын ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан болж, ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдааныг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хуралдуулахаар товлож, хэлэлцэх асуудлын дараалал тогтоолоо
🖌Гурав: Сумын ИТХ-ын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар "Завхан сумыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан.
Энэхүү ажлын хэсгийн нэгдсэн хуралдаан, сургалт өгч мөн Эрүүл мэндийн төв, ЗДТГ-ын албан хаагчдад нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Дөрөв: Үндсэн хуулийг тохиолдуулан иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээн, АХА тэмцээнийг зохион байгуулсан.
Мэдээллийн эх сурвалж:
Завхан сумын ИТХ-ын ажлын алба
Нарийн бичгийн дарга С.Энхцацрал
Холбоо барих дугаар: 99453296
И-мэйл хаяг: enhtsatsral@zavkhan.uv.gov.mn

