Шинээр баригдах баяр наадмын талбайн газрын асуудлаар сумын иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт иргэд цахимаар болон танхимд хүрэлцэн ирж өөрийн биеэр оролцох гэсэн 2 хэлбэрээр оролцлоо.
Цахим буюу утсаар, мессенжерээр, коментоор- 106 иргэн,
Танхимд хүрэлцэн ирж оролцох хэлбэрээр -34 иргэн,
тусгай бэлтгэсэн санал асуулгын линкээр -36 иргэн, нийт -176 иргэн оролцсоноос :
1. Дэнж буюу хойно барих саналд-116 хүн буюу 66%
2. Хуучин баяр наадмын талбайнууд, ойролцоох газар, гол газар барих саналд -56 хүн буюу 32%
3. Бусад /сайр биш, ус авахгүй газар, шороо босохгүй, сэтэртийн хөвөө, Эркагийнхаас дээш гэх мэт/ барих санал-4 хүн буюу 2% тус тус өгсөн байна.
Мэдээллийн эх сурвалж:
Завхан сумын ИТХ-ын ажлын алба
Нарийн бичгийн дарга: С.Энхцацрал
Холбоо барихдугаар: 99453296
И-мэйл хаяг:enhtsatsral@zavkhan.uv.gov.mn

