Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МЭДЭЭЛЭЛ

2026-04-01

ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН ОРОН НУТАГ ДАХЬ САЛБАР БАЙГУУЛЛАГАД МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛНЭ
✅Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-ний өдөр болно.
✅“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-т зааснаар сонгуульд оролцох нам, эвсэл 2026 оны 4 дүгээр сарын 15-аас, бие даан нэр дэвшигч 2026 оны 4 дүгээр сарын 28-аас өмнө мөрийн хөтөлбөр, Хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.
✅Төрийн аудитын байгууллага нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ. Харин бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэх дүгнэлтийг 2026 оны 5 дугаар сарын 17-оос өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэхээр хуваарьт заасан.
✅2026 онд таван аймгийн есөн сумын 29 хэсэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад нөхөн сонгууль, 15 аймгийн 33 сумын 44 хэсэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 39 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна.
✅Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль зохион байгуулах аймаг, сумдыг мэдээллийг хүргэж байна.
👇👇👇

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10238
8470 / 83%
1085 / 11%
330 / 3%
353 / 3%