• Сургууль орчмын эрсдэлтэй цэг, орц гарц, замын хөдөлгөөнд эрсдэлийн үнэлгээ хийж, арилгуулах;
• Үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, цахим дээрэлхэлт, залилан, бэлгийн хүчирхийлэл болон бусад гэмт хэрэг, зөрчлөөс хүүхдийг хамгаалах;
• Архи, тамхи, мансууруулах бодис зэрэг эрсдэлт зан үйлээс урьдчилан сэргийлэх;
• Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлж, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлэх;
• Сурагч, багш, эцэг эх, асран хамгаалагчдад сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах;
• “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэм, “School police”-ийн үйл ажиллагаатай уялдан ажиллах;
• Цагдаагийн болон боловсролын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.


