Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫН ӨДӨР

2026-09-10

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрийг  жил  бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. 
Энэ өдрийг тохиолдуулан Завхан сумын ИТХ, ЗДТГ, хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач, зээ, төрөл төрөгсөд  Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
ЕБС-ын сургуулийн 8,9 -р ангийн сурагчдад "Түүх хувь заяа /1926-1930/ сэдэвт лекц видео хичээл орлоо.
 
1996 онд Монгол Улсын Их Хурлаас жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны энэ өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгохоор шийдвэрлэсэн. Монголд өрнөсөн Их хэлмэгдүүлэлтээр 45-55 мянган иргэн хэлмэгдэж шийтгэгдсэн гэх тоон мэдээлэл байдаг ч зарим судлаачид 100 мянга гаруй иргэн өртсөн гэж үзэх нь бий.
 
Завхан суманд 23 иргэн хэлмэгдэж шийтгэгдсэн гэх албан баримт бий.
                     ИТХ-ын ажлын алба 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11241
8694 / 77%
1148 / 10%
398 / 4%
1001 / 9%