Сумын ИТХ-ын Зөвлөл хуралдаж ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит есдүгээр хуралдааныг 2026 оны 09 дугаар сарын 24-ны өдрийн 09.00 цагт хуралдуулахаар тов тогтоолоо.
1.Сумын ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн 18-5-4 дүгээр хэсэгт хамгийн олон санал авч сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
2.Хөдөө аж ахуйн болон төв суурин газрын 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангуулах ажлын хэсэг байгуулах, хийгдэх ажлын төлөвлөгөө батлах тухай
3. Хоршоо хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл шинэчлэн батлах, хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн дээд хэмжээг тогтоох тухай
4.Сумын ИТХ-ын зөвлөл шинэчлэн батлах тухай
5.Сумын ИТХ-ын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
Мэдээллийн эх сурвалж:
Завхан сумын ИТХ-ын ажлын алба
ИТХ-ын нарийн бичгийн дарга
Холбоо барих дугаар: 80009864
И мэйл хаяг: nayantai@zavkhan.uv.gov.mn


