Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Төлөөлөгчийн нэг өдөр

2026-09-22

“ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭГ ӨДӨР”
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй хүргэх, хурлын төлөөлөгчийн үүрэг, оролцоо, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг сонсож, орон нутгийн хөгжлийн бодлого, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээг зохион байгуулна.
Тус арга хэмжээний хүрээнд ИТХ-ын төлөөлөгчид ИТХ-ын үйл ажиллагаа, төлөөлөгчийн бүрэн эрх, үүрэг, оролцоо, гаргасан шийдвэрийн хэрэгжилт болон орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар мэдээлэл хүргэнэ.
2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр – Хяргас нуур баг
2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр – Айраг нуур баг
2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр – Хармагт баг
2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр – Шар булаг багт тус тус зохион байгуулагдана.
Иргэд Та бүхнийг тус үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьж байна.
ИТХ
 

Мэдээллийн эх сурвалж:

Завхан сумын ИТХ-ын ажлын алба

ИТХ-ын  мэргэжилтэн 

Холбоо барих дугаар:  80172411

И мэйл хаяг:  erhembileg@zavkhan.uv.gov.mn

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11241
8694 / 77%
1148 / 10%
398 / 4%
1001 / 9%